
Уулзалтын үеэр Сайд Л.Болд Элчин сайдыг Монгол, Кубын хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхээр чармайн ажилласныг онцлоод хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломжтой салбарын талаар харилцан санал солилцов.
Элчин сайд Куба Улс олон жилийн туршид бололцооныхоо хэрээр монголын оюутнуудыг үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцлөөр сургаж ирсэн бөгөөд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, тухайлбал, нүдний нарийн мэргэжлийн хамтарсан эмнэлэг байгуулах, кубын болон монголын гаралтай түүхий эдээр биобэлдмэл гаргаж авах зэрэг нөөц бололцоо байгааг дурдав. Мөн манай хоёр улс сайн харилцаатайгаас гадна олон улсын байгууллагуудын хүрээнд ч бие биеэ харилцан дэмжиж ирсэн уламжлал цаашид ч үргэлжлэх болно гэв.
У.БОЛОР