“Хоёр ертөнцийн буудал” дахин тайзнаа

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

“Хоёр ертөнцийн буудал” дахин тайзнаа

“ТВ Коктейль” хамтлагийнхан үзэгчдэд зориулан “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгийг арав хоног толилуулан энэ сарын 18-нд хаалтын тоглолтоо хийсэн юм. Гэсэн ч сонгодог жүжгийг үгүйлж байсан үзэгчдэд энэ нь чамлалттай байлаа. Жүжгийн хаалтын тоглолтын үеэр тасалбар шагийн үнэд хүрч, тасалбар олоогүй үзэгчид “Сонгодог жүжгийг дахиулъя” хэмээн энэ удаад “ТВ Коктейль”-ийн менежерээр ажилласан Э.Цолмонбаяраас ам өчгийг нь авч байгаа харгагдсан юм. Тиймдээ ч Цоомоо үзэгчдэдээ амласнаа биелүүлэн “Хоёр ертөнцийн буудал” сонгодог жүжиг энэ сарын 22-ноос эхлэн бууриа сэлгэн Улсын драмын эрдмийн театрын тайзнаа долоо хоног дахин тоглохоор болсон баяртай мэдээг дуулгалаа. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд маргаашнаас эхлэн 1950 дугаарт захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой ба УДЭТ-ын кассаар тус тус борлуулах юм байна. Долоо хоног тайзнаа дахин амилах сонгодог жүжгээ амжаад үзээрэй.

Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажилласан юм. Тэрбээр “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг киног найруулсан авьяаслаг уран бүтээлч билээ. Жүжгийн гол дүрд Амбий буюу Ц.Батхуяг, Навчаа,  тус хамтлагийн Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр болон Амбий буюу Ц.Батхуяг тоглох юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж