Нүүрсний салбарын уналт үргэлжилсээр байна

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Нүүрсний салбарын уналт үргэлжилсээр байна

Хятадын Үндэсний нүүрсний ассоциацийн мэдээлснээр тус улсын нүүрс олборлогч томоохон 90 компанийн ашиг орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.8 хувиар буурчээ.

“Yanzhou coal” компани гэхэд эхний хагас жилд 2.83 тэрбум юань буюу 448 сая ам.долларын ашигтай ажилласан нь 2011 оны эхний хагасаас 43.7 хувиар багассан үзүүлэлт аж. Тус компанийн Гүйцэтгэх захирал Ву Юушан “Ийнхүү ашиг буурсан нь нүүрсний үнэ огцом унасан болон эхний хагас жилд хэт их илүүдэл нөөцтэй байсан зэргээс шалтгаалсан” гэж хэлжээ.

Шинхуа нүүрсний магнатын удирдлагууд дотоодын болон дэлхийн макро эдийн засаг сайжрах байх гэж найдаж байгаагаа мэдэгджээ. Мөн салбарын компаниудад бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийж, нэгтгэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа ч илэрхийлжээ. Шинхуа-гийн тухайд оны сүүлээр нүүрсний өснө гэсэн байр суурьтай байгаа юм.

Мөн Yanzhou-ийн захирал Ву Юушан ч нүүрсний үнэ өсөх таамаглалд санал нэгтэй байна. Эдгээр хоёр компани тус улсын нүүрсний агуулахын нөөц дундарч буй болон нүүрсний компаниудын олборлолтын хэмжээ буурсантай үүнийг холбон тайлбарлажээ.

Г.Батболд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж