Ан Сан Су Чи Конгресийн “Алтан медаль” хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чи Конгресийн “Алтан медаль” хүртлээ

Мьянмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи өнөөдөр АНУ-ын Конгресийн алтан медаль хүртжээ. Тэрбээр “Нэгдсэн улсын иргэний хамгийн дээд шагналыг хүртсэн явдал миний амьдралд тохиож байгаа түүхэн цаг мөч болж байна” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейнийг Цагаан ордны тэргүүн, Ерөнхийлөгч Барак Обаматай тус улсын эдийн засгийн талаар хийсэн уулзалтын дараа Ерөнхийлөгч Обаматай мөн уулзсан байна. Ан Сан Су Чигийн гардан авсан энэхүү “Алтан медаль”-ийг өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, экс Ерөнхийлөгчийн эхнэр Лаура Буш нарын нэр хүндтэй хатагтай нар мөн хүртэж байжээ. Түүнчлэн Ан Сан Су Чи Америкийн Ерөнхийлөгчөөс гардан авсан шагналынхааа талаар сэтгэгдлээ хуваалцаж “Намайг Мьянмарын ардчиллын төлөө илүү хөдөлмөрлөж, цаашид  шударга ёс, хүмүүнлэг үйлст хувь нэмрээ оруулхыг хүсч энэ шагналыг өгсөн хэмээн мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтонтой өөрийн улсын талаархи эн тэргүүний авч хэлэлцэх асуудал тэр дундаа Мьянмарын хоригийн талаархи асуудлаар уулзжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж