
Түүнчлэн маргааш 22.00 цагаас есдүгээр сарын 28-ны 07.00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын зүүн талын буцаж эргэдэг уулзвараас Жуковын хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км авто замын урд талын урсгалыг хаах юм байна. Энэ чиглэлд замын засварын ажлыг гүйцэтгэхийн тулд суурийн доод үе, буталсан чулуун суурь, хоёр үе асфальт бетон хучилт хийх ажээ. Цаашдаа энэ чиглэл дэх урд ба хойд урсгалыг хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй гэнэ.
У.БОЛОР