Нүүрсний нөөц нvд ирмэх зуур дуусч магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Нүүрсний нөөц нvд ирмэх зуур дуусч магадгүй

Хvн тєрєлхтєний нvvрсний хэрэглээ єдєр ирэх бvр єсєн нэмэгдэж буй. Дэлхийн хэмжээнд эрчим хvчний эх vvсвэрийн 40 хувийг нvvрс эзэлдэг. Жишээ нь хамгийн єндєр хэрэглээтэй улс болох Хятад рчим хvчнийхээ 68.7 хувь, АНУ 49 хувийг нvvрснээс гаргадаг аж. Дэлхий даяар нvvрсийг эрчим хvч, тvлш, химийн vйлдвэрт хэрэглэсэн хэмжээ 2006 оны байдлаар зургаан тэрбум 743 сая тоннд хvрсэн байдаг. Тэгвэл энэ хэмжээ 2030 он гэхэд 9.98 тэрбум тонн болж бараг 30 хувиар нэмэгдэхийг эдийн засагчид тооцоолжээ. Энэ тооцоогоор нvvрсийг хэрэглэхэд vндсэндээ 56-хан жилийн дотор нєєц дуусч магадгvй аж. Одоогоос дєрвєн жилийн ємнє АНУ-ын эрдэмтэд дэлхийн нvvрсний нєєцийг 930 тэрбум тонн хэмээн тогтоож байсан. Хэрэв яг одоогийн хэрэглээний тєвшнєєр ашиглавал энэ нь 132 жилийн нєєц юм байна. Гэвч хэрвээ нvvрсний хэрэгцээ жил бvр ойролцоогоор 2.5 хувиар нэмэгдэж байгаа учраас нєєц амархан барагдах нєхцєл бvрдэнэ хэмээн vзжээ. Хятад улс импортын нефтийн хамаарлыг багасгахын тулд нvvрснээс тvлш, шатахуун гарган авч байна. Єнгєрсєн оны эхэн vеэс газрын тосны vнэ дэлхийн зах зээл дээр огцом єссєнтэй холбоотойгоор урд хєрш нvvрснээс тvлш гаргах vйлдвэрлэлийг эрчимтэй хєгжvvлэх болсон. Харин манай улсад нvvрсний арвин их нєєц байгаа ч бид ямар ч боловсруулалтгvйгээр єдєр шєнєгvй гадагш зєєлгєж байгаа. Байгаа баялгаа эдийн засгийн эргэлтэд цаг алдалгvй оруулахыг аль ч улс эрмэлздэг. Гэхдээ ховор бvхэн vнэд ордог зах зээлийн зарчмыг бодолцвол илvv ихийг хожих боломж нээгдэж болохыг эрдэмтдийн тооцоо сануулж байна.

Нvvрсний нєєцєєрєє дэлхийд эхний тавд багтаж буй улсууд:

1. АНУ 246 тэрбум тонн
2. Орос 157 тэрбум тонн
3. БНХАУ 114 тэрбум тонн
4. Энэтхэг 92 тэрбум тонн
5. Австрали 72 тэрбум тонн

Сэтгvvлч Ч.ДАШДЭЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж