Хуримын ёслолоо роботоор адислуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Хуримын ёслолоо роботоор адислуулжээ

Японы дурлалт хосууд хуримын ёслолоо роботоор удирдуулсан нь дэлхий дээрх анхны робот адислагчтай хуримын ёслол хэмээн тэмдэглэн үлдэх боллоо. Нийслэл Токио хотын Хибуяа паркийн ресторанд болсон хуримын ёслолыг “I-Fairy” нэртэй, 120 см өндөртэй, гялалзсан нүдтэй, хуванцар материалаар хийсэн ганган үстэй бяцхан робот адисласан байна. Робот гараа дээш нь өргөж, өхөөрдөм, намдуухан хоолойгоор “Сүйт бүсгүйгийн гивлүүрийг сөхөөрэй” хэмээн хэлсэн нь олны хайрыг татсан гэнэ. I-Fairy роботХуримын ёслолоо роботоор адислуулжээ.

Японы дурлалт хосууд хуримын ёслолоо роботоор удирдуулсан нь дэлхий дээрх анхны робот адислагчтай хуримын ёслол хэмээн тэмдэглэн үлдэх боллоо. Нийслэл Токио хотын Хибуяа паркийн ресторанд болсон хуримын ёслолыг “I-Fairy” нэртэй, 120 см өндөртэй, гялалзсан нүдтэй, хуванцар материалаар хийсэн ганган үстэй бяцхан робот адисласан байна. Робот гараа дээш нь өргөж, өхөөрдөм, намдуухан хоолойгоор “Сүйт бүсгүйгийн гивлүүрийг сөхөөрэй” хэмээн хэлсэн нь олны хайрыг татсан гэнэ. I-Fairy роботыг сүлжмэл цэцгээр гоёж, хажуухан талд роботын мэргэжилтэн компьютераар түүнийг удирдсан аж.

Роботыг “Kokoro” компани бүтээсэн бөгөөд “хүмүүсийн сэтгэл зүрхэнд нэвтэрнэ” уриатай үйл ажиллагаагаа явуулдаг тус компани робот тэжээвэр амьтад, робот динозавр болон инээж, хөхөрдөг хүнтэй төстэй робот үйлдвэрлэдэг байна.
Харин роботоор удирдуулсан хуримын сүйт бүсгүй болох Сатоко Иноуэ нь “Kokoro” компанид ажилладаг бөгөөд хуримын ёслолынхоо талаар “Үнэхээр хөгжилтэй байлаа. Робот бол бидний найз гэдэгт япончууд маш эергээр ханддаг. Роботын салбарт ажиллаж байгаа хүмүүс үүнийг маш сайн ойлгох байх” гэжээ.
Түүний нөхөр Томохиро Шибата нь мөн Нарагийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн роботын профессор гэнэ.

I-Fairy робот нь 6,3 сая иений үнэтэй бөгөөд өдгөө Сингапур, АНУ болон Японд ердөө гурван  робот хуримын адислагчаар ажиллаж байгаа аж.


С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж