Сайдууд хямралын эсрэг

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Сайдууд хямралын эсрэг

Европын холбооны гишүүн 11 орны Гадаад хэргийн сайд нар хямралаас гарах арга замын талаар бэлтгэсэн илтгэлээ танилцуулав. Еврокомиссийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, ардчилсан хяналт шалгалтыг нэмэгдүүлэх, Европын валютын сан байгуулах талаар сайд нар санал дэвшүүлжээ.

Евро бүсийн хямралаас гарах арга замын талаар Европын холбооны гишүүн 11 орны Гадаад хэргийн сайд нар хагас жилийн турш ярилцсан  юм. Тэд өөрсдийн ажлын үр дүнгээ есдүгээр сарын 18-ны өдөр танилцуулсан байна. “Европын ирээдүйн төлөө групп” гэсэн хэсгийг Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервеллегийн (Guido Westerwelle) санаачлагаар байгуулсан юм. Түүнд Франц, Итали, Австри, Португали, Испани, Бенилюксийн орнууд ба Дани болон Польшийн гадаад албадын тэргүүн нар багтжээ.

Илүү их хяналт ба Европын валютын сан

“Их их Европ гэдэг нь хямралаас авах бидний гол сургамж боллоо” гэж сайдын нарын ажлыг Берлин хотноо танилцуулахдаа Гидо Вестервелле мэдэгдэв. Даяарчлалын үед нийт Европын биш үндэсний чиглэлээр ,зүтгэх нь тэнэг хэрэг гэж тэр онцолсон байв. Хямралаас гарахад Еврокомисс ба Европарламентын үүрэгт хамаатай үндсэн дүгнэлтүүдийг илтгэлд зааж өгөв. Тухайлбал тэд Еврокомиссийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэлээ. Үндэсний болон Европийн парламентуудаас хийх ардчилсан хяналтыг нэмэгдүүлэхийн чухлын тэд тэмдэглэв. Энэ зорилгоор сайд нар евро бүсийн болон холбооны орнуудын төлөөлөгчид оролцсон тусгай байгууллагыг бий болгох хэрэгтэйг тэд ярьж байна.

Үүний хажуугаар Европын тогтворжуулалтын механизмаас (ESM) Европын валютын санг байгуулах ёстой гэж сайд нар тэмдэглэв. Шинэ сан нь аажмаар ОУВС-гийн үүргийг гүйцэтгэж эхлэх ёстой ажээ. “Хэрэв бид Европ маягийн шийдвэртэй байхыг хүсч байгаа юм бол Европ маягийн уур амьсгалыг бид бий болох ёстой” хэмээн хэлсэн Гидо Вестервеллегийн үгнээс иш татан Reuters агентлаг дамжуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж