Эдийн засгийн хямрал Испанийг хагалах уу?

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн хямрал Испанийг хагалах уу?


Испанийг
нэрвэсэн санхүү-эдийн засгийн хямрал нь тус орны хязгаар нутаг дахь
салан тусгаарлах санааг дэвэргэж байна. Каталони, Баскуудын орон, Галиси
ба бусад бүс нутагт хямралын буруутнаар Мадридыг нэрлэн тусгаар тогтнол
шаардах болсон байна.

 Автономийн 17 мужийн захиргаанд
үүрэгдсэн төсвийн хатуу хэмнэлтийн арга хэмжээг Испанийн засгийн газар
авч байгаа нь зах хязгаарын бүсийн орон нутагт тусгаар тогтнолын төлөөх
хөдөлгөөнийг идэвхжүүлэв. Тус улсын зүүн хойд хэсгийн Каталони мужид 
ийм хөдөлгөөн эрчимжиж байна. Өнгөрсөн 11-ний өдрийн салан
тусгаарлагчдын эсэргүүцэлд 1,5 сая хүн оролцсон юм.

Салан тусгаарлагчдын санаа бодол

Каталонийн
салан тусгаарлагчдын гол сэдэв нь “Мадрид биднийг дээрэмдэж байна”,
“Каталони Испанийн бүтцэд байснаар хөгжиж чадахгүй” гэх санаа байлаа.
Үүнийг Мадридын автономит их сургуулийн эдийн засгийн профессор Хосе
Рага үгүйсгэв. Каталонийн засаг захиргаа “цуглуулсан татвараасаа
илүүтэйгээр” зарлагддаг учраас 48 тэрбум еврогийн өртэй болоод байгаа нь
бүс нутагтаа тэргүүлж байгаа аж. Рага сануулснаар “Барселонад болсон
жагсаалын маргааш нь Каталонийн Засгийн газрын тэргүүн Артур Мас урсгал
зардалд зарцуулах таван тэрбум еврог төвийн Засгийн газраасаа тулган
шаардсан гэнэ. Ийм маягийн “мөнгө өгөхгүй бол тусгаар тогтнолоо зарлана”
гэх мэтийн тулган шаардалт хийх нь шинэ зүйл биш. Өмнө нь тулган
шаардалтыг улс хүлээн авч мөнгө өгдөг байсан бол одоо хямралын улмаас
мөнгөгүй байгаа засгийн газар нь Каталонийн шуналыг дарж чадахгүй” гэж
профессор ярив.

Каталонигүйгээр Испани ямар байх вэ?

“Libertad
Digital” медиа группын ерөнхийлөгч, улс төрийн тоймч Федерико Хименес
Лосантос “Засгийн газар салан тусгаарлагчдад хөтлөгдөх ёсгүй” гэв.
Каталони Испаниас салан тусгаарлаж болохыг тэр үгүйсгэхгүй байна.
Ингэлээ гэхэд Испани юугаар ч хохирохгүй гэнэ. Харин Каталонийн хувьд
олон зүйлээр хохирох аж. Эхний ээлжинд Каталонийн барааны 90 хувь
борлогддог испани зах зээл хумигдана. Испаничууд салан тусгаарлагчдыг
“тэжээхээ больж буйд” баяртай байх болно гэж улс төр судлаачид
тайлбарлаж байна. Мөн каталонийн эдийн засагч Хавьер Оркахо
“каталоничуудын нэг хэсэг салан тусгаарлагчдын сурталчилгаанд орсон
байна. Гэхдээ хүн амын ихэнх нь “Испаниас тусгаарлахаа эмгэнэл” гэж
үзнэ. Ер нь бол улс задрана гэж байхгүй, Испанийн Үндсэн хуулинд тийм
боломжийг тусгаагүй. Каталони бол аж үйлдвэрийн хамгийн хөгжилтэй бүс
юм. Тэд тусгаарлавал  Испанийн эдийн засагт хортой. Хямрал сунжирна”
хэмээн тайлбарлалаа.

Баскууд, галисийнхан, канарчууд ба бусад нь

Оркахогийн
хэлж буйгаар Каталонийг тусгаарлуулахгүй байх нэг шалтгаан байгаа.
Хэрэв өнөөгийн хямрал Каталонийн салан тусгаарлах санааг нэмэгдүүлээд
зогсохгүй өөр мужуудад ийм үзлийг дэвэргэж байна. Тиймээс Каталонийг
барьж байх ёстой гэнэ. Түүний жишээгээр Баскуудын орон, галис орвол тэнд
салан тусгаарлагчдийн тэргүүн эгнээнд баскуудын ЭТА ба “Галисийн
эсэргүүцлийн хөдөлгөөн” гэсэн террорист бүлэглэлүүд байдаг нь тэнд
ноцтойгоор нөлөөлөх аж.
 

ЭТА  бол баксуудын салан тусгаарлах хөдөлгөөний гол хүч

Эдгээр
хүмүүсийн хэлснээр салан тусгаарлалт Андалузид хэт давралтын шинжтэй
болж байгаа гэнэ. “Агуу их Андалузийн үндэстэн” гэдгийг алдаршуулахаас
гадна радикалууд газар нутгийг дураар эзлэх, банк дэлгүүр дээрэмдэх
зэрэг хэрэг хийж байна. Засгийн газар радикалуудтай тэмцэхгүй байгааг
Федерико Хименес Лосантос хэлэв. Мөн Канарын арлууд, Валенси, Арагонд
салан тусгаарлах санаа амилаж байгаа ажээ. Эрх баригч либерал Ардын нам
ба сөрөг хүчний Социалист намын аль аль нь бүс нутгийн салан
тусгаарлалын эсрэг байна. Тэд асуудлыг “явцуу” гээд авч хэлэлцэхээс
татгалзаж байгаа. Гол намууд хагаралын эсрэг Үндсэн хуулийн дагуу эсрэг
зогсох хатуу байр суурьтай буйгаа илэрхийлсэн байна.

Ш.МЯГМАР



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж