![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/9/b2fc65d29d78cd6b/369da6577a7e227original.jpg)
Чөлөөт бөхийн оюутны дэлхийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн аравдугаар сарын 2-6-нд Финляндын Куртане хотноо болох гэж байна. Тус тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорчээ. Тодруулбал,
ЭРЭГТЭЙ
55 кг: С.Батболд /ҮБТДС/
60 кг: Б.Өсөхбаяр /ҮБТДС/
66 кг: Б.Батмагнай /ҮБТДС/
74 кг: Х.Мөнхжаргал /ҮБТДС/
96 кг: Д.Хүдэрбулга /Их Засаг/
ЭМЭГТЭЙ
48 кг: Э.Нарангэрэл /ДХИС/
51 кг: Э.Даваачимэг /БТДС/
59 кг: Б.Шоовдор /ҮБТДС/
63 кг: Д.Эрдэнэтунгалаг /ҮБТДС/
67 кг: Б.Одгэрэл /ҮБТДС/
Баг тамирчид залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан болон дасгалжуулагч Д.Батням, О.Жаргал-Эрдэнэ нарын удирдлага дор ДАШТ-д зодоглох юм байна. Түүнчлэн олон улсын шүүгч Х.Ганболд тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллах ажээ.