Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ.
Тэднийг шүүх анхан шатны хурал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж, Сүхбаатар дүүргийн шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон. Харин цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй хоцорч, суллагдсан юм. Гэвч цагдаагийн экс удирдлагууд болон тэдний гэр бүлийнхний зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг ийнхүү өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэх гэж байна.
Д.ЖАРГАЛ