С.В.Паушокийн хууль бус vйлдлvvд илэрсээр байна

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

С.В.Паушокийн хууль бус vйлдлvvд илэрсээр байна

Алт олборлох хэмжээгээрээ хоёрдугаарт орж байсан "Алтан дорнод Монгол" компанийн захирал С.В.Паушок манай улсын vндэстний "дайсан" гэхэд хилсдэхгvй болоод байгаа. Тэрбээр олборлосон алтныхаа татварыг тєлєхгvй гэж Захиргааны хэргийн шvvхээс олон улсын Арбитрын шvvхэд хvртэл гомдол гаргаж амжсан нэгэн. Урт хэл хvзvv ороохын vлгэрээр С.В.Паушокийн зарга бvхэн єєрийнх нь хувьд эсрэгээр эргэж эхлээд байна. Тvvний заргын эргэн тойрон дахь мэдээллийг хvргэе.

Гурван тэрбумын єрєє таван тэрбум болгож єсгєв

Улсын Дээд шvvх С.В.Паушокийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцсэн нь хамгийн сvvлийн vеийн мэдээ болж байна. Vндэсний татварын ерєнхий газар (VТЕГ)-ын байцаагчид "Алтан дорнод Монгол" компанийн 2006, 2007 оны татвар тєлєлтийг шалгахдаа хэд, хэдэн зєрчил илрvvлж, нэхэмжлэл гаргажээ. Тодруулбал, тухайн vед 44 тэрбум 620 сая тєгрєгийн татвар тєлєєгvй зєрчилд нь 2.5 тэрбум тєгрєгийн нєхєн татвар, 4.9 тэрбум тєгрєгийн хvv, гурван сая тєгрєгийн торгууль ногдуулсан байдаг. Єєрєєр хэлбэл, нийтдээ 7.7 тэрбум тєгрєгийг "Алтан дорнод Монгол" компаниас нэхэмжилжээ. Vvнийг "Алтан дорнод Монгол" компанийн захирал С.В.Паушок эсэргvvцэн Захиргааны хэргийн шvvхэд гомдол гаргаснаар маргаан эхэлсэн. Тус компаниас гаргасан гомдолд дурьдснаар VТЕГ-аас гаргасан Нэхэмжлэлээс 6.2 сая тєгрєгийн нєхєн татвар, 1.2 тэрбум тєгрєгийн хvv, 3.09 сая тєгрєгийн торгуулийг тєлєхєє хvлээн зєвшєєрч, vлдсэнийг нь хууль бус гэж vзжээ. Єєрєєр хэлбэл, 2.44 тэрбум тєгрєгийн татвар, 3.68 тэрбум тєгрєгийн хvvг тєлєх vндэслэлгvй гэж VТЕГ-тай заргалджээ. Нэхэмжлэлийн дагуу нийслэлийн Захиргааны хэргийн шvvх єнгєрсєн онд анхан шатны журмаар дээрх хэргийг хэлэлцсэн юм. Ингэхдээ татварын улсын байцаагчдын гаргасан актын "2006 оны тавдугаар сарын 15-аас зургадугаар сарын 2-ныг хvртэл борлуулсан алтны 1.9 тэрбум тєгрєгийн орлогод за-рим бараа, бvтээгдэхvvний vнийн єсєлтийн татвар оногдуулсан. Мєн тайлагнаагvй зєрчилд нэг тэрбум 288 сая тєгрєгийн нєхєн татвар, 644 сая тєгрєгийн хvv оногдуулсан" хэсгvvдийг хvчингvй болгох шийдвэр гаргажээ. Анхан шатны шvvхийн шийдвэр ёсоор "Алтан дорнод Монгол" компани нєхєн татвар, торгууль болон хvvгийн тєлбєрт 3.8 тэрбум орчим тєгрєгийг VТЕГ-т тєлєхєєр болсон юм. Гэтэл єєрийнх нь талд гарсан дээрх шийдвэрт С.В.Паушок сэтгэл ханасангvй.

Татвараас бултсан хууль бус vйлдлийнхээ нєхєн тєлбєрийн хэмжээг багасгахаар дээд шатны шvvхэд гомдол гаргажээ. Энэ удаад Дээд шvvхийн шийдвэр С.В.Паушокийг баярлуулсангvй. Хяналтын шатны шvvх анхан шатны шvvхийн шийдвэрийг єєрчилж "Алтан дорнод Монгол" компаниас таван тэрбум 19 сая тєгрєгийг Монгол Улсын тєсєвт оруулах vндэслэлтэй гэсэн тогтоол уншлаа. Єєрєєр хэлбэл, С.В.Паушок анхан шатны шvvхийн шийдвэрийг эсэргvvцэж зарга хийгээгvй бол таван тэрбум биш, гурван тэрбум тєгрєгийн єрєнд орох байлаа. Гэвч их санасан газар есєн шєнє хоосон гэгчээр заргадаа унах нь тэр.

С.В.Паушок залилангийн хэрэгт холбогджээ

Тvvнийг "Зоос", "Анод" банкийг ашиглан залилан хийсэн гэх хэрэгт холбогдсон талаар эх сурвалж мэдээлсэн. Тодруулбал, "Алтан дорнод Монгол" компани Японы "Иточу" корпорациас тоног тєхєєрємж нийлvvлэхээр "Анод", "Зоос" банкинд аккредитив байршуулжээ. Гэтэл "Иточу"-аас нийлvvлэгч компанид шилжvvлсэн тоног тєхєєрємж, машин механизмын мєнгийг С.В.Паушок єєр зvйлд зарцуулдаг байсан нь илэрсэн байна. Энэ явдал залилан болсон учир нь ирvvлсэн мєнгєєр тоног тєхєєрємж авсан мэтээр хуурамч баримт бvрдvvлэн "Иточу"-д хvргvvлдэг байжээ. Vvнээс болж "Иточу" корпорацид 74 сая ам.долларын хохирол учирчээ. Иймээс С.В.Паушок болон "Алтан дорнод Монгол" компанийн санхvvгийн албаны дарга нарт холбогдох залилангийн хэргийг Улсын мєрдєн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа аж. Тэдэнд Эрvvгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зvйлд зааснаар эрvvгийн хэрэг vvсгэжээ.

Тус компанийн дэд захирал Б.А.Игошин их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр Улсын мєрдєн байцаах газарт шалгагдаж байгаад зуурдаар нас барсан билээ. Тиймээс татвартай холбоотой энэ хэрэгт С.В.Паушок болон албадын дарга нарыг шалгаж байгаа гэнэ. Vvнээс гадна тvvнийг ухаж тєнхєж, сэндийчсэн газар нутаг хvлээж буй. Байгалийн нєхєн сэргээлт хийлгэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам "Алтан дорнод Монгол" компанид нэхэмжлэл гаргаад байгаа аж. Энэ мэт vндэслэлээр эрvvгийн хэрэгт холбогдсон С.В.Паушок Монголоос дvрвэчихээд байгаа билээ. "Модны-2"-т байрладаг компанийнх нь байрыг цалингаа аваагvй ажилчид нь vе vе гороолдгийг эс тооцвол эзэнгvй шахам байдаг юм билээ. "Алтан дорнод Монгол"-ын 1500 ажилтны зарим нь одоо хvртэл цалингийн бараа хараагvй гэдгийг тэдний зарим нь хэлэв.

М.Vнэнбат: Арбитрчид энэ сард хариугаа ирvvлэх байх

С.В.Паушокийн гол найдвар олон улсын Арбитрын шvvх. Арбитрын шvvхийн шийдвэр тvvний талд гарвал Монгол Улсыг их єрд унагах заргаа vргэлжлvvлэх боломж олдоно. Эсрэгээрээ Монголын Засгийн газрын талд шийдвэр гарвал 56 тэрбум тєгрєгийн єрєнд унах юм. Олон улсын Арбитрын шvvхийн шийдвэр гарсан эсэхийг Хууль зvй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн Vнэнбатаас тодруулсан юм.

-Арбитрчид шийдвэрээ гаргасан болов уу. Танай яаманд хариугаа ирvvлcэн vv?

-Арбитрын шvvх хурал єнгєрсєн оны тавдугаар сард Германы Франкфурт хотод эхэлсэн. Марк Лалондэгээр ахлуулсан гурван арбитр асуудлыг хянаж, хэлэлцэж байгаа. Манай тал нотлох баримтыг хангалттай гаргаж єгсєн. Одоо эндээс хvн явах шаардлагагvй. Арбитрчид энэ сард багтаж хариугаа ирvvлэх байх гэж найдаж байна. Гэхдээ энэ удаад арбитрын шvvхээс мєнгє тєгрєгтэй холбогдсон шийдвэр гарахгvй.

-Тэгвэл ямар асуудлыг хэлэлцэж байгаа юм бэ?

-Монгол Улсын Засгийн газар болон "Алтан дорнод монгол" компанийн аль нь гэм буруутай вэ гэдгийг л тогтооно. Vvний дараа дараагийн шатны шvvхээр мєнгє тєлбєрийн асуудлыг дахин хэлэлцэж эхэлнэ гэсэн vг.

-"Голдман сакс" хєрєнгє оруулалтын банк манай Засгийн газрыг арбитрын шvvхэд єгсєн гэх мэдээлэл байна. Энэ vнэн vv?

-Арбитрын шvvхэд єгєхєд олон шат дамжлага дамждаг. Одоогоор манай улсыг олон улсын шvvхэд єгсєн талаар албан ёсны мэдэгдэл ирээгvй. Ємнє нь олон улсын арбитрын шvvх дээр хэд, хэдэн маргаан гарч байсан. "Марубени"-ийн гэгдэх хэрэг бий. "Буян" компани "Марубени" корпорациас зээл аваад тєлєєгvй гэдэг vндэслэлээр арбитрын шvvхэд дуудагдаж байсан. Арбитрын шийдвэр манай талд гарч, Засгийн газар ямар ч холбогдолгvй нь нотлогдсон. Мєн "ТЭЦ-3" цахилгаан станцтай холбогдох хэргээр дуудагдсан ч хоёр тал эвлэрснээр асуудал дуусч байсан.

Сэтгүүлч Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Улстөрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж