Дэлхийд “толгой цохьдог” Лондонгийн хөрөнгийн биржийн “Миллениум Ай Ти” арилжааны системийг Монголд долдугаар сарын эхнээс нэвтрүүлж эхэлсэн билээ. Шинэ арилжааны систем Монгол Улсын хөрөнгийн гэх тодотголтой зах зээлд тохиромжгүй гэх шүүмжлэлийг араасаа дагуулсаар байсан. Программын онцлог, шинэ системийн тавигдах шаардлага хэт өндөр тул брокер дилерийн болон хувьцаа гаргадаг компаниуд арилжаанд оролцохоосоо эмээж, үндсэндээ арилжаа хийлгүй хэдэн өдрийг өнгөрөөж байсан нь ч бий. Тэгвэл албаныхны зүгээс арилжаа цаашдаа жигдэрнэ гэсэн амлалт зах зухаасаа биелсэн үү, арилжаанд оролцох эрхтэй компанийн тоо нэмэгдсээр байна гэсэн мэдээллийг албаныхан ийнхүү өгөх боллоо.
44 компани арилжаанд оролцох эрхтэй болжээ
Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох эрхтэй компани 44-т хүрсэн талаар албаныхан мэдээлж байна.
У.БОЛОР