Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэх үг оруулаагүйгээс болж УИХ-ын гишүүдийн дунд томоохон маргаан дэгдээд байгаа билээ. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын Хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой Засгийн газраас анх УИХ-д оруулж ирсэн санал болон УИХ-аас батлагдсан саналын давуу болон сул талын харьцуулалтыг дараах байдлаар гаргасныг хүргэе.