
Хотын захирагчийн гаргасан санаачилгыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам анхлан дэмжиж, хотын соёлыг хэрэгжүүлэхэд хамт олноороо үлгэр жишээ үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд есдүгээр сарын 20-ны пүрэв гаригаас буюу маргааш өглөөнөөс эхлэн гаднах автомашины зогсоолын талбайгаа иргэд, үйлчлүүлэгчиддээ чөлөөлж өгөхөөр болсон байна. Иргэд “Үйлчлүүлэгчийн түр зогсоол-30 минут” гэсэн бичигтэй талбайд автомашинаа 30 минутаас ихгүй хугацаагаар байрлуулах бөгөөд заасан хугацаанд иргэн таны тус яамнаас авах үйлчилгээг түргэн шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлэн ажиллах аж.
Т.МАША