Робби Уильямс охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Робби Уильямс охинтой болжээ

Өчигдөр шөнө 3:33 цагийн үед алдарт дуучин Робби Уильямсийн эхнэр Айда Филд амаржиж хөөрхөн охин төрүүлжээ. Хосууд бяцхан охиндоо Теодора Роуз гэдэг нэр хайрласан байна. Энэ тухай алдарт дуучин Робби Уильямс өөрийн “Twitter” хуудсандаа бичиж, удаан хүлээсэн баярт мэдээгээ шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ. Робби Уильямс эхнэр Айда Филдтэйгээ хоёр жилийн өмнө гэрлэсэн бөгөөд энэ нь түүний анхны хүүхэд юм. Дашрамд сонирхуулахад дуучин Робби Уильямс хүүхдээ төрсний дараа АНУ-ын Лос Анжелесээс Англируу нүүж очихийг хүсэж буй тухай мэдэгдэж байсан бөгөөд тэрбээр хүүхдээ АНУ-д сургуульд сургахыг хүсэхгүй байгаа аж. Харин түүний эхнэр Айда Филд өөр бодолтой байгаа учраас тэдний хооронд бяцхан үл ойлголцол үүссэн байна. Тиймээс тэд ирээдүйд хаана амьдрахаа хараахан шийдвэрлэж чадаагүй байгаа аж. Мөн Робби Уильямс сүүлийн үед уран бүтээлдээ анхаарч, “Candy” нэртэй шинэ цомгоо худалдаанд гаргахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн бөгөөд хүүхдээ төрөхийг тэсэн ядан хүлээж буй тухайгаа ярьж байсан билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж