АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Цагаан ордонд өөрийн дэмжигчидтэй уулзах уулзалтаа зохион байгуулжээ. Энэ үеэр тэрбээр урлагийн ертөнцийн томоохон одуудыг өөрийг нь дэмжихийг уриалсан байна.
Дээрх уулзалтын дараа Jay-Z-ийн “40/40” нэртэй клубт Обамагийн дэмжигчдийн хүрээлэл оролцсон бага хэмжээний үдэшлэг болсон аж.
Харин энэхүү үдэшлэгт хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй хосуудын нэг дуучин Jay-Z, Бейонси нар оролцсон нь Обамагийн сурталчилгааны бас нэгэн чимэг болжээ.
Нью-Йорк Постод мэдээлснээр уг үдэшлэгийн тасалбар 24.000 евро буюу 40.000 ам.долларын үнэтэй худалдаалдагдсан ба ойролцоогооор 100 хүн оролцжээ.
Э. Анхтуяа