Мөн ерөнхий санал шүүмжлэлд оролцохдоо олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт дэвшүүлж буй зорилтуудын талаар танилцуулна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
“Хууль дээдлэх ёсны асуудлаарх” өндөр түвшний хуралдаанд хууль дээдлэх ёс, авилгатай тэмцэх, сайн засаглалыг тогтоох болон шүүхийн шинэчлэлийн асуудлаарх Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн санаачилгыг танилцуулж, эл асуудлаарх олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд манай улсын оруулах хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэх юм.