Эрх баригчид сөрөг хүчинд шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Эрх баригчид сөрөг хүчинд шаардлага хүргүүллээ

Тайландын Засгийн газар даваа гаригийн 15 цаг хүртэл хугацаанд Бангкокъын төвөөс гарч явах шаардлагыг “улаан цамцтануудад” хүргэсэн байна. Мөн тэд нийслэлийн зарим дүүргүүдэд  хөл хорионы дэглэм тогтоохоор болжээ. Пүрэв гаригаас эхлэн гудамжны мөргөлдөөнд 30 хүн амь үрэгдэж, 200 хүн шархдаад байгаа  үймээнийг Засгийн газар зогсоохын тулд ийм арга хэмжээ авч байна.
“Энэ өдрүүдэд Засгийн газар ба аюулгүйн албаны авч байгаа арга хэмжээ нь зайлшгүй шаардлагатай. Хүмүүст хууль үйлчлэхгүй байгаа, бусдыг золиосонд хийсэн нөхцөлийг  бий болгож буй энэ байдлыг бид тэвчихгүй” хэмээн ерөнхий сайд Абхисит Ветчачива мэдэгдлээ.
Үүнтэй зэрэгцээд эрх баригчид хотын төвд эсэргүүцэл хийж байгаа хүмүүст үзүүлэх шахалтаа чангатгаж байна. Үе үе буун дуу гарч байна. Сөрөг хүчнийхэний лагерь бүслэгдэн хаагдсан ба арми дайралтад ороход бэлэн байна. Сөрөг хүчний лагерьт Улаан загалмайн төлөөлөгчид хүрэлцэн ирээд тэндээс эмэгтэйчүүд ба хүүхдүүдийг гаргах ажлыг эхлүүлжээ. Эрх баригчид энэ сөргөлдөөнд “террорист” гэгдэх өөр хүчин оролцож байна гэж мэдэгджээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж