
“Энэ өдрүүдэд Засгийн газар ба аюулгүйн албаны авч байгаа арга хэмжээ нь зайлшгүй шаардлагатай. Хүмүүст хууль үйлчлэхгүй байгаа, бусдыг золиосонд хийсэн нөхцөлийг бий болгож буй энэ байдлыг бид тэвчихгүй” хэмээн ерөнхий сайд Абхисит Ветчачива мэдэгдлээ.
Үүнтэй зэрэгцээд эрх баригчид хотын төвд эсэргүүцэл хийж байгаа хүмүүст үзүүлэх шахалтаа чангатгаж байна. Үе үе буун дуу гарч байна. Сөрөг хүчнийхэний лагерь бүслэгдэн хаагдсан ба арми дайралтад ороход бэлэн байна. Сөрөг хүчний лагерьт Улаан загалмайн төлөөлөгчид хүрэлцэн ирээд тэндээс эмэгтэйчүүд ба хүүхдүүдийг гаргах ажлыг эхлүүлжээ. Эрх баригчид энэ сөргөлдөөнд “террорист” гэгдэх өөр хүчин оролцож байна гэж мэдэгджээ.