Чилийн Ерөнхийлөгч ард иргэдээсээ тайван байхыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Чилийн Ерөнхийлөгч ард иргэдээсээ тайван байхыг хүслээ

Чили улсад 8.8 магнитутын хүчтэй газар хөдөлж, нас барагсдын тоо өссөөр энэ сарын 2-ны байдлаар 795-д хүрлээ гэж мэргэжлийн хүмүүс мэдэгджээ. Газар хөдлөлтөд хамгийн их өртөж, гамшгийн хэмжээнд хүрээнд байгаа Concepcion хотод эмх замбараагүй байдал үүсээд байна. Чилийн Ерөнхийлөгч тус хотын оршин суугчдаас тайван байхыг хүсчээ. Айж сандарч, өлссөн хүмүүсийн дунд хулгай дээрэм, хүчирхийлэл, эмх замбараагүй байдал газар авсан учир нэмэлт хүчийг байдал хүндэрсэн хот руу илгээлээ. Тэрбээр “Даваа гаригт 12 хүн танхайрсан хэргээр баригдсаны дараа нэмэлт 14,000 цэрэг эрсийг нэмэлт хүч болгон тус бүс нутаг руу илгээсэн” гэжээ. “ББС” агентлагийн тусгай сурвалжлагч байгаар Concepcion хотын төв гудамжаар цагдаа нар зарлалын самбар шиг өнцөг булан бүрт хүрч ажиллаж байгаа бөгөөд яаралтай тусламжийн баг хэрэгцээтэй газар тусламж үзүүлж байгаа гэж мэдээлжээ. Тусламжийн багийнхан “Одоогоор сураггүй болсон 19 хүн олдоогүй байгаа” гэсэн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж