Харин саяхан Уул уурхайн сайд Д.Ганхуяг Оюутолгойн гэрээг дахин хэлэлцэнэ гэсэн мэдээлэл гарсны дараа интернэтэд “Оюутолгойн хэлэлцээг хийх амархан арга” гэсэн утгатай мэдээлэл гарчээ. Үүнийг Монголын тухай нийтлэл бичдэг Германы нэгэн профессор бичсэн аж. Тэрбээр “Миний л мэдэхийн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан талуудын нэг “Torquoise Hill Resources” (Айвенхоу Майнз) гэрээний асуудлаар дахин хэлэлцэх тухай сонсохыг ч хүсэхгүй байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээг дахин хэлэлцлээ гэж төсөөлөөд үзье.
Монголын Засгийн газар: “Бид хувиа 50 болгож өсгөмөөр байна”
“Torquoise Hill Resources” : “Хувиа өсгөхийн тулд та нар хэдийг төлөх юм бэ?”
Монголын Засгийн газар: “Юу ч төлөхгүй”
“Torquoise Hill Resources” :“Мөнгө төлөхгүй бол бид яагаад танай хувийг өсгөх ёстой гэж ?”
Монголын Засгийн газар: “Бидэнд хамаагүй. Зүгээр л бидний хувийг нэм”
“Torquoise Hill Resources”: “Та бүхэнтэй ярилцахад таатай байлаа. Гэвч бид одоогийн гэрээг хэвээр нь үлдээнэ” гэжээ.