![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/a6e2e60aca07b236/e5fc805bfedfcd81original.jpg)
Ээлжит бус чуулганаар хэд, хэдэн чухал хууль батлагдсаны дотор Орон нутгийн сонгуулийн тухай хууль багтаж буй. Түүнийг боловсруулж сайжруулахад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны үүрэг их байсан юм. Хуульд зааснаар орон нутгийн сонгууль нь ирэх арваннэгдүгээр сарын 21-нд орон даяар зохион байгуулагдах болж байгаа. Гэхдээ УИХ дахь МАН-ын гишүүдийн хувьд “Орон нутгийн сонгуулийн товыг хэт орой товлолоо. Малчдын хувьд өвлийн идшээ бэлтгэдэг их ажлын үетэй давхцаж байна, энэ нь сонгогчдын ирц хуульд заасан хэмжээнд хүрэхгүй болж сонгууль дахих байдалд хүргэвэл хариуцлагыг олонхийн бүлэг хүлээх ёстой” гэх байр суурийг илэрхийлж байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд “Сонгуулийн бэлтгэлийг хангахтай холбоотойгоор орон нутгийн сонгуулийн товыг арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт зохион байгуулахаас аргагүй байгаа. Аль ч улстөрийн хүчний хувьд орон нутгийн удирдлагыг сонгох сонгуульд идэвхитэй санаачлагатай байхын тулд сонгогчдыг өдөөн турхирсан үйлдлийг хийхгүй байх ёстой” хэмээн сануулсаар буй.