Тоглоомчид найзынхаа хагалгаанд хандив цуглуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Тоглоомчид найзынхаа хагалгаанд хандив цуглуулжээ

Dungeons & Dragons толгоом тоглогчдийн нэгэн бүлэг сайн найзынхаа амийг аврахаар зүтгэж байна.

Энэхүү бүлгийн гишүүн, тэдний сайн найз Daniel Somerville-ийн бие нь өвдөж тархины мэс засалд орох шаардлагатай болоод байгаа аж.

Харамсалтай нь энэхүү мэс засалд орохын тулд түүнд 450,000 ам.доллар шаардлагатай байгаа гэнэ.

Харин түүний найзууд нь indiegogo, reddit, зэрэг сайтуудыг ашиглан хандивийн мөнгө цуглуулж эхэлсэн ба одоогийн байдлаар тэд 9,226 доллар цуглуулж чадаад байгаа гэнэ.

Гэвч одоо Daniel мэс засалд ороход 38 өдөр үлдээд байгаа ба түүний найзууд амжиж 450 мянгыг хурааж амжина гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

                                                                                                                                        Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж