Чилийн ерөнхийлөгч компаниа зарав | News.MN

Чилийн ерөнхийлөгч компаниа зарав

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Чилийн ерөнхийлөгч компаниа зарав

Себастьян Пиньера. Гэрэл зургийг  ©AFP

Чилийн ерөнхийлөгч Себастьян Пиньера (Sebastian Pinera) өөрийн Chilevision телевизийн компаниа зарах хүнийг олжээ. Reuters агентлагийн мэдээлснээр ерөнхийлөгчийн Bancard Inversiones компанийн захирал телекомпанийг хөрөнгө оруулалтын Linzor Capital группт зарахаар гэрээ хийсэн аж.
Пиньерагийн компанийн мэдээгээр наймаа хоёр сарын дотор хийгдэх бөгөөд улсын төсөвт 24 сая ам.долларын татвар оруулна гэж зарласан байна. Наймааны мөнгөний хэмжээг албан ёсоор зарлаагүй ч Reuters мэдээлснээр энд 130 сая долларын талаар яригдаж байна. Харин Чилийн хэвлэл мэдээлэл наймааг 160 сая ам.доллараар хийгдсэн гэв. Chilevision нь Television Nacional сүлжээний дараах Чилийн хоёр дахь том компани ажээ.
Латин Америкийн цуутай тэрбумтан ба консерватор Себастьян Пиньера  энэ жилийн хоёрдугаар сард Чилийн ерөнхийлөгчөөр сонгогдоод өөрийн хөрөнгийн наймаагаа түр зогсоогоод байжээ. Дараа нь шүүмжлэгч нарын шахалтаар өөрийн бизнесийн ажиллагаагаа зогсоохоор амласан байна. Тэгээд өөрийн мэдлийн том компаниудыг худалдаж сонирхолын нөлөөнд автахгүй гэдгээ хэлсэн байлаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж