Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр кино найруулагч Г.Бадамрагчааг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нээс саатуулаад байсан. Түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь дөрвөн сар хөөцөлдсөний эцэст өнгөрсөн наймдугаар сарын 06-нд батлан даалтад гаргасан юм. Түүний хэргийг одоогоор шалгаж байгаа эсэхийг түүний найз кино найруулагч Ж.Дорждагваас тодруулахад “Г.Бадамрагчаа одоогоор гэртээ, батлан даалтад байгаа. Тагнуулын ерөнхий газарт дуудсан үед нь очиж байцаалт өгч байгаа гэсэн. Төрийн эрхийг хууль бусаар гартаа авахыг оролдсон гээд байгаа “Цагдаагийн тангараг 2” кино ирэх аравдугаар сарын дундуур үзэгчдийн хүртээл болно. Энэ кинонд төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зорилго байхгүй гэдгийг үзэгчид харна байх” гэсэн юм.
Г.Бадамрагчааг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Д.ЖАРГАЛ