Шалгалтад тэнцээгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Шалгалтад тэнцээгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаамжийн автобус, такси тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо маргааш эхлэх гэж байна. Шалгалт ирэх арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага тээврийн хэрэгслийн тооноос хамааран өдөр бүр нэгээс дөрвөн тээврийн хэрэгслийг хамруулах аж.

Дээрх хугацаанд үзлэг, оношлогоонд ороогүй буюу ороод тэнцээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гарахгүй байх хүртэл арга хэмжээг авах юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж