Google компани өөрийн олон нийтийн сүлжээ сайт болох "Google+"-ийн нийт хэрэглэгчдийн тоо нь 12 сарын дотор 400 саяд хүрсэн гэдгийг зарлажээ. Харин тэрхүү 400 сая хэрэглэгчийн 25 хувь нь буюу 100 сая нь тогтмол гар утаснаас холбогддог гэдэг нь батлагдсан аж. Тэдний хамгийн том өрсөлдөгч болох Facebook нь энэ оны зургадугаар сарын байдлаар 955 сая хэрэглэгчидтэй хэмээн тоологдсон боловч Google+ нь Facebook-ээс богино хугацаанд илүү олон хэрэглэгчдийг татаж чадсан учир энэхүү явдал нь Facebook-т бяцхан айдас төрүүлээд авсан ажээ.
Т.МӨНХТҮВШИН