
Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн түүнийг ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг цуцалсан байна.
Тэрээр анхан шатны шүүх буюу Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан “хийсэн буруугүй тул, ажилдаа эргэн орох”-ыг хүсч өргөдөл гаргасан юм. Түүнийг хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өнгөрсөн долдугаар сарын 19-нд шүүж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Х.Хуланг Наркологийн эмнэлгийн ерөнхий эмчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Энэхүү шийдвэрийг үл зөвшөөрөн НЭМГ-ын гаргасан давж заалдах гомдлоор Нийслэлийн шүүх ийнхүү хэлэлцсэн байна.
Д.ЖАРГАЛ