найзалж, хамтран зүтгэх нь. Тэд цэрэг дайны ажиллагааны үеэр дайсныхаа
байрлалуудыг тодорхойлж, хаана цохилт өгвөл оновчтойг мэдээлэх юм. Энэ
нь дэлхийн цэргийн салбарынхан роботыг дайны ажиллагаанд ашиглахын тод
жишээ болно.
АНУ-ын
Бостон хотын динамикийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд “Альфа”
хэмээх нэртэй нохойг зохион бүтээсэн байна. Дөрвөн хөлтэй энэхүү робот
нь олон арван камер суулгасан бөгөөд 180 кг жинтэй ачаа тээвэрлэн 32 км
замыг төвөггүй туулах чадвартай аж.
Дэлхийн
роботын хамгийн хурдан хөдөлгүүрийг зохион бүтээдэг “Чийтах” компанийн
LS3 загварын хөдөлгүүрийг “Альфа”-д суулгажээ. Ингэснээр робот нохой
алхах, эргэх гэх мэт ойр зуурын хөдөлгөөнийг хурдан хугацаанд гүйцэтгэх
боломжтой болжээ. Робот нохойг “iPad” гэх мэт хурууны өндөг мэдэрдэг
төхөөрөмжөөр удирдах боломжтой гэнэ.
DARPA төслийн менежер,
хурандаа Жое Хитт “Энэхүү роботыг тэнгисийн явган цэргийн ажиллагааны
үеэр турших бодолтой байна. Одоо үед амьтдыг тэжээж, тэднийг сургаж
дайны ажиллагаанд оролцуулна гэдэг нэг талаараа эрсдэлтэй алхам болсон.
Харин робот нохой тэдний үүргийг амжилттай гүйцэтгэж чадна. Робот
мөлхөхдөө 1-3, алхахдаа тав, хурдан алхахдаа долоон км цагийн хурд
гаргаж байна. Үүнийг нэмэгдүүлэх талаар бид судалж байна” гэжээ.
Түүний
ярьснаар ойрын хоёр жилийн хугацаанд “Альфа”-г Виржиниа, Калифорни
мужийн цэргийн баазуудад нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. DARPA төслийг
АНУ-ын Тэнгисийн явган цэргийн робот судлал, удирдлагын төвөөс
хэрэгжүүлж байгаа юм.