”Эрдэнэт үйлдвэр” ХХК, өөрийн хөрөнгөөр дэлхийн түвшинд хүрч ажиллах хүчин чадалтай “Эрдэнэт” оношилгоо эмчилгээний төвийг барьж байгаа аж. Саяхан үйлдвэрийн удирдлагууд тус төвийн барилгын явцтай танилцсан байна. “Эрдэнэт” оношилгоо эмчилгээний төвийн барилгын явц төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 15 гэхэд барилгын ажил дуусах аж. Үүний зэрэгцээ эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулах, ажиллах хүчнээ бэлэн болгох гээд томоохон ажлууд хийгдэж байгаа юм байна. Уг төвд нарийн мэргэжлийн 220-иод эмч сувилагчид ажиллах гэнэ. Мөн гаднаас мэргэжилтнүүдийг урьж авчрах аж.
Э.САР