Хэнтийд “Намрын баяр өдөрлөг” болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Хэнтийд “Намрын баяр өдөрлөг” болжээ

“Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Намрын баяр 2012” өдөрлөгийг Хэнтий аймгийн хэмжээнд зохион байгуулжээ. Уг өдөрлөг, үзэсгэлэн худалдаанд 19 сум, тосгоны жижиг үйлдвэрлэгчид болох 513 иргэн, 78 аж ахуйн нэгж оролцож, төмс хүнсний ногоо, сүү цагаан идээ, даршилсан бүтээгдэхүүн, мах, гурилан бүтээгдэхүүн, гар урлал,  сийлбэр модон эдлэл, жимс жимсгэнэ, зөгийн бал, эсгий эсгий бүтээгдэхүүн зэргийг худалдан борлуулж нийт 69 сая төгрөгийн орлого олсон байна. Шилмэл малын үзэгэлэн худалаанд 15 сумын 116 толгой мал оролцожээ.  Мөн үржлийн малын дуудлага худалдаанд 10 сумын 17 мал оролцож, 3 сая төгрөгийн малыг худалдан борлуулжээ. Ургацын баярт  Батширээт сум, Бор-Өндөр сумын иргэдийн ургуулсан байцаа, сонгино, өргөст хэмх, улаан лооль зэрэг хамгийн томоор шалгарчээ. Харин Дорнод аймгийн Баян-Уул, Мөрөн сумаас ирсэн ногоочдын сармис, лууван, манжин хамгийн томоор шалгарсан байна. Хэнтий аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр сүү сүүн бүтээгдэхүүний төрөлд Батширээт сумын эмэгтэйчүүдийн бүлгийн “Зоной бренд” шалгарч, гурил, гурилан бүтээгдэхүүний төрөлд Хэрлэн сумын “Хаан түшиг” нарийн боовны цехийн бүтээгдэхүүн оржээ. Харин мах, махан бүтэгдэхүүний төрөлд “Хан-Эрдэнэ” цехийн үйлдвэрлэсэн махан бүтээгдэхүүн шалгарсан байна. Экологийн цэвэр бүтээгдэхүүний төрөлд Биндэр сумын “Тэнгэр” нөхөрлөл аж ахуй нэгжийн  зөгийн бал оржээ.Гар урлал, бэлэг дурсгалын төрөлд Бор-Өндөр сумын Д.Банзрагчийн урласан монгол гөлөм, эсгийн эдлэл, ноос, ноолууран бүтээгдэхүүний төрөлд Батноров сумын Ахуй үйлчилгээний төвийн эсгий урлал, барилгын мартериалын төрөлд Дэлгэрхаан сумын Зэвсэгт хүчний 232-р ангийн өнгөт хавтан, сийлбэр, модон эдлэлийн төрөлд Жаргалтхаан сумын иргэн Цасанхүүгийн урласан эмээлийн мод, байгальд халгүй үйлдвэрлэлийн төрөлд Галшар сумын иргэн С.Банзрагчийн хийсэн суран эдлэлүүд тус тус шалгарчээ.

Намрын баярын шилдэг оролцогч сумаар Биндэр, Батноров, Жаргалтхаан сумд шалгарсан байна.

И.БАЙГАЛЬМАА

(ХЭНТИЙ)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж