Израилийн системд 205 сая доллар өглөө

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Израилийн системд 205 сая доллар өглөө

Iron Dome системын үйл ажиллагааны схем. www.rafael.co.il сайтын зураг

Израилийн пуужингийн довтолгоог эсэргүүцэх Iron Dome систем нь Америкийн лазерын Skyguard системээс дээр болжээ. Пентагон Израилийн Батлан хамгаалах яаманд мэдэгдэхдээ “Төмөр дээвэр” (Iron Dome) гэх системыг байрлуулахад нь зориулан 205 сая ам.доллар гаргах саналыг ерөнхийлөгч Барак Обама дэмжсэн гэжээ.
Уг мөнгийг Израилийн засгийн газар Elta Systems (Israel Aerospace Industries-ын салбар) компанийн олон байн зориулалт бүхийг радиолокацийн станц (РЛС) EL/M-2084  ба галын удирдлагын  төв,  Tamir гэх угтан сөнөөх 20 пуужин бүхий гурван харвах суурь зэргээс бүрэлдсэн 10 Iron Dome батарейг худалдан авахад зориулах ажээ. Уг систем нь Израильд дайсагнасан хэт даврагч бүлэглэлийнхний бага ба дунд тусгалын пуужингуудыг угтан сөнөөх зориулалтай юм.
Энэ системийн сүүлчийн туршилтыг энэ жилийн нэгдүгээр сард хийсэн нь амжилттай болсон байна. Уг системийг бүтээхэд Израиль 800 сая ам.доллар зарцуулсан ба түүнийг өргөн цар хүрээтэйгээр зэвсэглэлд нийлүүлэхэд хөрөнгө дутагдаад байжээ. Францын мэдээгээр бол Израиль системээ бүтээхийн тулд гадны хөрөнгө оруулалтыг тухайлбал, Сингапурыг татжээ. Энэ системын туршилт нь амжилттай болсон учир АНУ түүнд хөрөнгө гаргахаар шийдсэн байна. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж