Өмнөговь аймагт “Таван толгойн цом” нэртэй шатрын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд өсвөрийн насны хүүхдүүд оролцох бөгөөд эрэгтэй эмэгтэй төрлөөр 5 ангиллаар зохиогдох аж. Уг тэмцээнийг цаашдаа уламжлал болгон улсын хэмжээнд зохиож байх гэнэ. Энэ жилийн хувьд тэмцээнд нийтдээ 300 гаруй мандат тараах гэнэ. Шатрын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгосноор Өмнөговь нутгийн аварга шатарчдын хойч үеийг бэлтгэх, шатарчдын ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм байна. “Таван толгойн цом” шатрын тэмцээнд улсын хэмжээний шүүгчид, мастерууд, болоод бусад аймгийн шилдэг тамирчид ирж оролцох аж. Тэмцээн энэ сарын 27, 28-нд болно.
Э.САР