ОХУ-д “YouTube” сайтыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

ОХУ-д “YouTube” сайтыг хаажээ

ОХУ-д “YouTube” сайтыг хаах шийдвэрийг өнөөдөр тус улсын  Засгийн газраас   гаргасан байна. Дээрх шийдвэр нь сүүлийн үед дэлхий дахинд хамгийн их шуугиан дэгдээгээд байгаа АНУ-д хийгдсэн  лалын шашны тухай өгүүлэх "Innocence of Muslims" кинотой холбоотой гэнэ.

Түүнчлэн албаныхан дээрх шийдвэрийг олон улсад эмх замбараагүй байдлыг бий болгосон лалын шашинтнуудын эсэргүүцлээ илэрхийлсэнтэй адилхан нөхцөл байдал тус улсад үүсэхээс болгоомжилсон алхам хэмээн тайлбарлажээ.

ОХУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны сайд Николай Никифоров лалын шашинтнуудын тухай өгүүлэх дээрх кино нь улс орнуудын дунд шашны мөргөлдөөн үүсэх тэр дундаа улс орнуудын хамтын ажиллагаанд сэв суулгах нөхцөл байдал учраас анхарлаа хандуулах нь зүй ёсны хэрэг хэмээн мэдэгджээ.

Э.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж