
Хуралд даргалагч шүүгчээр Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Ш.Баярбилэг, Д.Болормаагийн өмгөөлөгчөөр Ц.Монгол, нэхэмжлэгчээр УИХ-ын гишүүн, “Мон Уран”-ы захирал Б.Наранхүүгийн өмгөөлөгчөөр Б.Билэгсайхан нар оролцлоо. Хэргийг сануулбал, Д.Болормаа нь бага насны /дунд сургуулийн 14-15 насны сурагчид/ охидын онгон биеийг 400 ам.доллараар худалддаг, худалдан авдаг зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ байгааг бичсэн бөгөөд энэ хэрэгт “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү холбоотой гэсэн юм. “Мон Уран”-ы Б.Наранхүүг өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгаж эхэллээ” гарчигтай нийтлэл “Зууны мэдээ” сонины 2010 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 267 дугаарт гарчээ. Энэ нийтлэлтэй холбоотойгоор “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан юм.