Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн дүнг гаргажээ. Төрийн болон нутгийн захиргааны 121 төв байгууллагаас мэдүүлгийн тайлан гаргуулж авсны зэрэгцээ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн сахилгын хороонд бүртгэж, хүлээн авсан мэдүүлгийн тоог мөн нэгтгэж гаргасан байна.
Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлангийн нэгдсэн дүнгээс үзвэл, өнгөрсөн наймдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 46000 орчим албан тушаалтан мэдүүлэг гаргахаас 99,79 хувь нь мэдүүлгээ бүртгүүлжээ. Мэдүүлгээ гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан 96 албан тушаалтны 80 нь аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, нэш нь шүүгч, зургаа нь төрийн захиргааны албан тушаалтан, зургаа нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, 2 нь төслийн зохицуулагч болон хөдөлгөөний тэргүүн, нэг нь Ерөнхий сайдаас томилогддог албан тушаалтан байсан аж.
Д.ЖАРГАЛ