Хан-Уул дүүргийн III хороо 18-р сургуулийн хажууд орон сууцны зориулалтаар баригдаж байсан барилгаас 27 орчим насны хоёр ажилтан унаж, хүндээр гэмтлээ. Тэднийг яг одоо ГССҮТ-д хүргээд байгаа юм байна.
Барилга дээр ажиллаж байсан хоёр залуу ачаа ачин дээш өргөх зориулалттай тавцан дээр сууж явах үед нь тавцангийн олс нь тасарсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр ойролцоогоор найман давхраас хоёр залуу унасан гэнэ.
Энэхүү барилгын захиалагч нь “Мандал Алтай” ХХК, гүйцэтгэгч нь “Үлэмж чанар төгс” ХХК юм байна.
Хэргийн газар Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар ажиллаж байна.
Дүрстэй мэдээг ЭНД дарж үзнэ үү
Д.ЖАРГАЛ