Минскт “Славянын гей парадыг” хөөн тараав

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Минскт “Славянын гей парадыг” хөөн тараав

Минскийн цагдаагийн тусгай ангийнхан. Белорусийн нийслэлд хийхээр оролдсон “Славлянчуудын гей парад”-ыг хөөн тараасан байна. Энэ тухай РИА Новости мэдээлжээ. Белорусь, Оросын иргэдээс бүрэлдсэн гей хөдөлгөөний идэвхтнүүдээс солонгын өнгөтөй урт тугийг нь булаан авсан байна. Мөн уг арга хэмжээнд оролцсон 10 орчим хүнийг баривчилсан байна. Тэдэнд захиргааны дүрэм журмыг зөрчсөн тухай протокол үйлдэн танилцуулж дараа нь суллажээ.
Мөн гей нарын парад хийгдэх газар тэдний эсрэг байсан хүмүүс ирж жагсагчдыг өндөгөөр шидэлсэн байна. Энэ хөдөлгөөний идэвхтнүүд Минск хотын засаг захиргаанд хандан гей парадыг тавдугаар сарын 4-нд хийх хүсэлтээ гаргасан байжээ. Эрх баригчид жагсаал цуглааныг  метро ба замын хонгилуудаас 200 м-ын ойр зайд хийж болохгүй гэсэн журам зөрчигдөнө гээд тэдэнд парад явуулах зөвшөөрөл өгсөнгүй. Уг ажиллагааг явуулахын өмнө зохион байгуулагчид нь түүнийг нууцаар хийх гэж байсан нь тодорхой болсон байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж