“USAID” ОХУ-тай хамтран ажиллах гэрээгээ цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

“USAID” ОХУ-тай хамтран ажиллах гэрээгээ цуцалжээ

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу “USAID” ОХУ-тай хамтран ажиллах гэрээгээ түр хугацаагаар цуцлах болсноо өнөөдөр мэдэгдсэн байна.

ОХУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр дээрх хамтын ажиллагаа ирэх аравдугаар сарын 1 хүртэл үргэлжлээд ийнхүү дуусгавар болох аж. АНУ-ын Олон улсын  хөгжлийн агентлагаас ОХУ-д сүүлийн 20 жилийн хугацаанд ардчиллыг хөгжүүлэх болоод бусад тусламжийн хөтөлбөрүүдэд нийт 1.8 евро буюу 3 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

Харин олон улсын шинжээчид олон улсын агентлагийг ОХУ-аас ийнхүү түр хугацаагаар гэрээгээ цуцлах болсон шалтгаан нь магадгүй Оросын ардчилал зарим талаараа доголдсон, дутагдалтай талууд ажиглагдсантай холбоотой бөгөөд дээрх шийдвэрийг тус улсын Засгийн газар эрс дургүйцэн хүлээж авах нь ойлгомжтой хэмээн тайлбарлажээ. 

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь 1990-ээд оны эхэнд олон улсад яаралтай тусламж үзүүлэхэд чиглэдэг байжээ. Харин сүүлийн үед тус байгууллага нь улс орнуудын эдийн засгийн тогтвортой хөгжилд чиглэж энэ хүрээнд жижиг дунд бизнесийг хөгжүүлэх тал дээр илүү дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн юм байна.

Э.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж