Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна

Үл хөдлөх хөрөнгө, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхон, эрхэмлэдэг хүмүүсийг нэгтгэх  “The luxury property & car  showcase-2012”  арга хэмжээ есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд “Marshall luxury” клубт болох гэж байна.

Энэхүү арга хэмжээг “Координат” төвөөс зохион байгуулах бөгөөд нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 21-ний 12.00 цагт болох ажээ. Энэ үеэр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч экспертүүд, тэргүүлэх бүтээн  байгуулагчид, томоохон төсөл хэрэгжүүлэгчид, агентлагууд, тансаг зэрэглэлийн амралт, зочид буудал, архитектур төлөвлөлт, интерьер дизайны компаниуд, өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, эртний үнэт эдлэл, уран дарханы хосгүй бүтээлүүд, шинэ загварын автомашин, нэмэлт тоноглол, чимэглэлүүдийг танилцуулах юм байна. Түүнчлэн өндөр зэрэглэлийн барилга, орон сууцны зах зээл, барилгын материал, шинэлэг шийдлийг худалдан авагчийн эрэлт болон гүйцэтгэгч компанийн нийлүүлэлтийн гээд олон талын байр сууринаас мэдээлэл авах боломжтой гэнэ.

У.БОЛОР 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж