Барилга дээр дахин осол гарч, хоёр хүн бэртлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Барилга дээр дахин осол гарч, хоёр хүн бэртлээ

“Тэнгис” кино театрын хажуугийн барилгаас бэхэлгээний төмөр унаж, 25 настай залуугийн амь насанд хүрсэн бол барилгын ажлаас болж хүн бэртсэн хэрэг өнөөдөр мөн давтагдлаа.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар сургуулийн хажууд барьж буй барилгад бас нэгэн осол гарч хоёр хүн хүнд гэмтсэн байна. Бэртсэн иргэдийг Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү хүргэхээр авч явжээ. Хохирогчдын биеийн байдлын талаар эргэн мэдээлнэ.


Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж