Засаг дарга шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Засаг дарга шалгалт хийжээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Даланзадгад хотод хийгдэж буй бүтээн байгуулалт болон цаг үеийн ажил байдалтай танилцсан байна. Тэрээр Даланзадгад хотоос зүүн хойш буюу Цогт-Овоо чиглэлд тавигдаж эхэлсэн хатуу  хучилттай замын ажил , түүнчлэн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Улсын бүртгэлийн хэлтэсийн барилгын явц, аймгийн төвд шинээр тавигдсан замын гэрэл дохио, энэ сард ашиглалтад орох эмч, багш нарын 100 айлын орон сууц, гэр хороололд тавигдах цагдаагийн хяналтын камер, Шүүхийн шинжилгээний албаны барилгын ажил зэрэгтэй танилцаж, хүйтний улирлаас өмнө цаг хугацаанд нь чанартай бөгөөд хурдан дуусгахыг үүрэг болгосон байна. Түүнчлэн шинээр баригдаж буй барилга болгоныг хэрэглээний халуун устай бариулах , хотын өнгө үзэмжинд илт нөлөөлөхүйц зохимжгүй байрлалтай зарим нэг түүхийн эдийн цэгийг нүүлгэх, хотын төвд тавих хогийн цэнхэр савыг олшруулах, зөвшөөрөлгүй баригдаж буй зарим нэг барилгын ажлыг яаралтай зогсоох зэрэг арга хэмжээнүүдийн авсан байна.

                                                                                                                                             Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж