Медведевын айлчлалаар жагсахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Медведевын айлчлалаар жагсахыг хориглов

"Свобода" нэгдлийн жагсаал. Гэрэл зургийг уг байгууллагын сайтаас

Киевт ОХУ-ын ерөнхийлөгч Медведев ирэх үеэр Украины үндсэрхэг үзэлтнүүдэд жагсаал хийхийг хориглосон шийдвэрийг Украины шүүх гаргажээ.
Киевт Оросын ерөнхийлөгч  Д.Медведев айлчилж энэ сарын 17-ны өдөр нийслэлийн төвд жагсаал хийхийг Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагад Киев хотын тойргийн шүүх хоригложээ. Ийм шийдвэрийг хотын захиргааны хүсэлтээр гаргасан байна. Энэ өдөр Бүх Украины "Свобода" гэх Олег Тягнибокын байгууллага, ба “Украины төлөө” намынхан эсэргүүцлүийн ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байлаа. Улс төрийн янз бүрийн байгууллагууд ба хэв журам сахиулагчдын хооронд мөргөлдөөн гаргахгүйн тулд жагсаал цуглааныг хориглох хүсэлтээ хотын захиргаа гаргасан ажээ.
Үндсэрхэг үзэлтнүүд ерөнхийлөгчийн өргөөний өмнө “Украины эсрэг Януковичийн дэглэмийн эсрэг” нэртэй ажиллагааг явуулахаар төлөвлөсөн байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж