“The Wanted” хамтлагийнхан аальгүйтэв

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

“The Wanted” хамтлагийнхан аальгүйтэв

Англи Ирландын хөвгүүдийн “The Wanted” хамтлагийнхан саяхан нэгэн сэтгүүлд зургаа авахуулан, ярилцлага өгсөн байна.

Харин попын аальгүй хөвгүүд хэмээн хочлогддог “The Wanted” хамтлагийн гишүүд цагаан цамц хар зангиа болон хар хослолоор жигдхэн хувцаслаж, сэтгүүлийн зураг авалтанд өмдөө шувтлан, дотуур өмдтэйгөө зургаа авахуулжээ.

“The Wanted” хамтлаг нь 2009 онд Макс Жорж, Сива Канесваран, Жеймс МакГинесс, Том Паркер, Нэйтан Сайкс зэрэг гишүүдтэй байгуулагдсан. Дайнс-поп, поп урсгалаар бүтээлээ туурвидаг юм. Тус хамтлагийн сүүлд гаргасан "Glad You Came" сингл нь дэлхий дахинаа хит болж, нийт гурван сая хувь борлогдсон байна. 

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж