Хамтлагийн ахлагч Өнөрөө АНУ-ыг зориод олон жил болж байгаа ч жил бүр болдог тоглолтондоо оролцсоор ирсэн юм. Өнгөрсөн жил хамтлагийнхаа 10 жилийн ойд оролцож, тоглолтын арын ажлыг гайхалтай сайн зохион байгуулаад явсан гэдэг.
Хамтлагийн уран бүтээлд байнга санаа тавьдаг, шинэ уран бүтээлийн санаа үргэлж хэлж байдаг өвөрмөц хоолойтой түүнийг фэнүүд нь битүүхэндээ үгүйлж байгаа нь гарцаагүй ээ. “Нюанс хамтлагийн дөрвөн залууг тайзнаа гарч дуулахад тэдний дуу хоолой нэг л өөр байдаг” гэж нэгэн фэн нь ярьсан байдаг нь үүний нотолгоо биз ээ. Одоо хамтлагийн гурван гишүүнийг дуулахаар Өнөрөөгийн хоолой тайзнаа илт үгүйлэгддэг байна. Хамтлагтаа тэр поп өнгө аясаар дуулдаг бөгөөд түүний зохиосон нэлээд хэдэн дуу хамтлагийн урын санд байдаг юм.
“Нюанс” хамтлаг жил болгоны гурван сард тоглолтоо толилуулдаг. Ирэх жилийн тоглолтонд Өнөрөө ирж оролцох болов уу? Түүнийг ирээсэй, хамтлаг дөрвөн өнгөөрөө дуулаасай хэмээн үзэгч, сонсогч, фенүүд нь хүсч байгаа биз ээ.