Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн “Нандин эрдэнэ” тоглолт энэ баасан гаригт УБ Паласын их танхимд болно. Тоглолтонд 20 орчим уран бүтээлч оролцохоор бэлтгэлдээ ороод байгаа ба “одоо торгон ирэн дээрээ байна” хэмээн найруулагч хэллээ.
Тоглолтонд “Хөх тэнгэр”, “Black and white”, “Камертон”, “Гурван охин” хамтлагас гадна Сараа, Ариунаа, Буянаа, Цогоо, Ганхуяг, Сэрчмаа, Наран, Чингис, “Харанга”-ын Лхагваа, “Хурд”-ын Цогоо, “Никитон”-ы Баачка, Баярцэцэг нарын дуучид болон хийлч Дээгий оролцох гэж байна. Энэ үдэш үеийнхний нандин дурсамжийг хөглөсөн “Агшин 1, 2”, “Сонголт”, “Амьдрал төсөл” киноны дуунууд, “Мартъя”, “Эрх хонгор сэтгэл”, “Би явлаа”, “Тэр хайрандаа”, “Нандин эрдэнэ”, “Зоогийн газар”, ”Тавтай нойрсоорой” зэрэг олон сайхан хит дуу эгшиглэнэ.
Тасалбарыг УБ Паласын кассаар худалдаалж байгаагаас гадна 1109 үнэгүй хүргэж байна.
М.УРИН