Бидний амьдарч буй дэлхий ертөнц болоод сансар огторгуйн гадаад орчны дүрсийг өндөр нарийвчлалтай дурандах “Dark energy” камерийг олон улсын сансрын хүрээлэнгийн судлаачид зохион бүтээж байгаа гэнэ.
570 сая пикселийн хүчин чадалтай уг камер нь таван жилийн турш 300 сая огторгуйн од болоод галактик ертөнцийг дурандаж чадахаараа онцлог, шинэлэг бүтээл болох юм хэмээн зохион бүтээгчид тайлбарлаж байгаа аж.
Түүнчлэн албаны хүмүүсийн мэдээлснээр уг камерийг зохион бүтээх болсон хамгийн гол зорилго нь шинжлэх ухааны онол, судалгааны зарчимд суурилан гариг ертөнцийн хувьсал өөрчлөлтийг маш түргэн хугацаанд илрүүлэн, судлахад орших юм байна.
Шинэ камерийг зохион бүтээх ажил энэ сарын 12-ноос эхэлжээ. “Dark Energy” камерийг зохион бүтээгчдийн багт АНУ, Англи, Испани, Герман улсын одон орон судлалын эрдэмтэн судлаачид багтаж байгаа юм байна.
Э.Анхтуяа