Кейтийн зургийг нийтэлсэн “Closer” сэтгүүл торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Кейтийн зургийг нийтэлсэн “Closer” сэтгүүл торгуулжээ

Английн ирээдүйн хаан Кембрижийн гүн, Хунтайж Уильямийн эхнэр Кэйтийн  цээж нүцгэн зургууд  Францын “Closer” сэтгүүлд нийтлэгдсэн даруй хааны удмынхан уг сэтгүүлийг шүүхэд өгсөн билээ.

Харин өчигдөр уг хэргийн шүүх хурал болж, шүүхээс тус сэтгүүлд 2000 еврогийн торгууль ногдуулж, дээрх зургуудын эх хувийг 24 цагийн дотор Их Британийн хааны гэр бүлийнхэнд хүлээлгэн өгөхийг тушаажээ.

Хэрвээ тус сэтгүүл 24 цагийн дотор зургуудын эх хувийг Их Британийн хааны гэр бүлийнхэнд хүлээлгэн өгөхгүй бол 10 мянган еврогоор торгуулах юм байна. Түүнчлэн өмгөөлөгч шүүхэд тэдгээр зургуудыг хэвлүүлэхгүй байх, интернэт дэх дээрх зургуудыг устгуулах зэрэг хүсэлтийг тавьжээ.

Гэвч Италийн “Chi” гэх  өөр нэгэн шар сэтгүүл хааны удмынханы заргыг үл тоон зөвхөн Кэйт Миддлтоны нүцгэн зурагнуудтай 26 хуудас тусгай дугаараа гаргажээ.
 

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж