
УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд эмхлэгдсэн шинэ парламент анхдугаар чуулган, ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулаад өчигдөрхөн хаалтаа хийв. Ээлжит бус чуулган барагцаагаар 20 хоног үргэлжилсэн гэж хэлж болно, анхдугаар чуулган ч мөн хоногоор үргэлжилснээр гишүүдийн хэн нь бүлэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаандаа идэвхитэй сууж сонгогчдынхоо итгэлийг хүлээв гэдгийг тольдож болохоор байгаа юм. Тухайлбал, ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, С.Одонтуяа, С.Бямбацогт, Р.Гончигдорж нар хамгийн олон санал гаргаж, “ажлын хэнхэг” гэх тодотголыг зүүгээд амжжээ. Өмнөх парламентын хамгийн үглээ гишүүнээр УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба цаг ямагт бусдыгаа тэргүүлдэг байсан юм. Аль ч сэдвээр чөлөөтэй ярьж, тэр бүрийдээ олигархи тогтолцоог устгах хэрэгтэй байна хэмээн цаг үргэлж үглэдэг байсан түүнд олон нийт “Үглээ” гэх тодотголыг өгсөн бол шинэ парламентын хамгийн хамгийн гишүүдээр дээрх эрхмүүд тодроод буй нь энэ юм.
Г.ДАРЬ